Үндэсний
блокчэйн сүлжээ

Уг сүлжээ нь Монгол улсын програм хангамжийн салбарын үйлдвэрлэгч байгууллагууд хамтран хөгжүүлж, ашиглаж буй нийтийн блокчэйн сүлжээ юм.

48

+

Үндэсний компаниудын нэгдэл

Jamuha блокчэйн сүлжээнд нэгдснээр байгууллагууд блокчэйнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хурдан зах зээлд нэвтрүүлэх, зардал хэмнэх, салбарын бусад байгууллагуудтай нээлттэй, найдвартайгаар хамтран ажиллах боломжтой.

Сүлжээний чадамж

Jamuha блокчэйн нь дэлхийн хамгийн том экосистем бүхий блокчэйн болох Ethereum сүлжээний протоколтой зохицон ажиллах чадвартай тул Ethereum сүлжээний экосистемийн ухаалаг гэрээ хөгжүүлэлт, токен гаргалт, NFT хэвлэлт зэрэг чадамжуудад тулгуурлан банк, санхүү, даатгал, тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын дижитал шилжилтэд блокчэйн технологи ашиглах бүрэн боломжтой юм.

feature image

Аюулгүй байдал

Ethereum блокчэйн сүлжээгээр Жамуха блокчэйн сүлжээний аюулгүй байдлыг давхар бататгадаг

feature image

Шимтгэл бага

Гүйлгээний шимтгэл тун бага тул блокчэйнд суурилсан бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад тохиромжтой

feature image

Илүү хурдан

Гүйлгээ хормын дотор баталгаажих тул хэрэглэгчдэд илүү хурдан шуурхай үйлчлэх боломжтой

feature image

Ethereum зохицол

Ethereum экосистемд аль хэдийн бий болсон технологи, стандарт, чадамжуудыг ашиглах боломжтой

feature image

Холбогдсон

EVM дэмждэг бүхий л сүлжээтэй холбогдсон тул сүлжээ хооронд мэдээлэл солилцох боломжтой

feature image

Төвлөрсөн бус

JBN эзэмшигч бүр сүлжээний баталгаажуулах үйл явцад оролцох боломжтой.

Техникийн үзүүлэлт

Зөвшилцлийн механизм
Гүйлгээний шимтгэл
Гүйлгээ баталгаажих хугацаа
Блок үүсэх хугацаа
Ухаалаг гэрээ хөгжүүлэх боломж
Бусад сүлжээнүүдтэй зохицон ажиллах боломж

Jamuha
блокчэйн explorer

Оролцогч талууд өөрсдийн JBN-ийг барьцаанд тавиж Жамуха блокчэйн сүлжээний найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ урамшуулал авах боломжтой.

www.explorer.jamuha.com

Цаашдын хөгжлийн замнал

Jamuha блокчэйнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний тоо нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах шаардлага өсөн нэмэгдэнэ.

Тиймээс иргэд олон нийтэд өөрсдийн хувийн мэдээллийг эзэмших, удирдах, хуваалцах боломж бүхий цахим үнэмлэхүйн тогтолцоог консорциумын гишүүд, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж хувийн мэдээллийн нууцлал, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлнэ.

Цахим үнэмлэхүй нь уламжлалт болон блокчэйнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахад хэрэглэгчдэд хялбар нэвтрэлт, баталгаажуулалтаас гадна өөрийн мэдээллийг удирдах боломжоор хангана.

Онлайнаар ямарваа нэг үйлчилгээ авахын тулд бүртгүүлж, зарим тохиолдолд өөрийгөө үнэмлэх буюу баталгаажуулах шаардлагатай байдаг. Та хамгийн сүүлд хэзээ иргэний үнэмлэхний зургаа оруулж, гарын үсгээ зурсан цааж барьж зураг авснаа санаж байна уу.